Wednesday, October 21, 2009

Манай нийслэл дэлхийн шилдэг 100 хотод багтдаг




Дэлхийн улс орнууд бүгд л өөр өөрсдийн өвөрмөц шинж төрхөөрөө онцгойрч ялгардаг.
Түүнтэй адил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ч гэсэн дэлхийн шилдэг 100 хотын нэгэнд тооцогддог гэвэл та гайхаж байна уу. Үнэхээр бидний нийслэл алдартай 100 хотын нэгэнд зүй ёсоор тооцогддог аж. Эртний түүх соёл, ёс суртахуун, зан заншил, үүсэл хөгжлөөрөө алдарт хотуудын эгнээнд бүртгэгдсэн байна. Нийслэлийн 30-н жилийн ойгоор Английн эрдэмтэн А.Мартынов анх Монголын нийслэлийн талаар судалгаа хийж, баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн ажээ.
А.Мартыновын хийсэн уг баримтат нэвтрүүлгийг 1989 онд нийслэл хотын 350 жилийн ойгоор “Монголын үндэсний телевиз”-ээр цацаж байсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй нэвтрүүлэгт тооцогдож байв. Дашрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн үнэтэй хотоор Хятадын Чаньчао хот шалгарсан зэрэг Хятадын арав гаруй хот алдартай хотын жагсаалтад бүртгэгдсэн байх юм.

No comments:

Post a Comment