Wednesday, October 21, 2009

Алагтолгойн нүүрс хамгийн үнэтэй байна




Хүйтний улирал хаяанд ирсэнтэй холбогдуулж гэр хорооллынхон нүүрс, модоо базааж эхэллээ
. Иймд захуудад нүүрс бөөнөөр болон жижиглэнгээр ямар үнэтэй байгааг тодрууллаа.

"Портер" маркийн авто машинд ачсан Баганнуурын нүүрс 100 мянган төгрөг байна. Дээрх машины тэвшинд хоёр тонн нүүрс багтдаг аж. Харин Налайхын уурхайн хоёр тонн нүүрс 120 мянган төгрөг байна. Хамгийн үнэтэй нь Алагтолгойн нүүрс аж. Холоос тээвэрлэж ирдэг тул ийн үнэтэй байдаг гэнэ. Мөн шаталт сайтай байдагаж. Хоёр тонн нь 180 мянган төгрөг байв. Шивээ-Овоогийн нүүрс "портер" нь 80 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хог, цэвдэг ихтэй байдаг тул шаталт муу явагддаг аж. Иймд хямд үнээр борлуулагддаг байна.

Нүүрсний үнэ одоогоор тогтвортой байгаа ч хүйтний эрч чангарах тусам нэмэгдэнэ гэдгийг ченж нар хэлэв. Цас орж, хүйтэрч эхэлбэл зах дээрх нүүсний үнэ өсч эхэлдэг байна. Үүнийг дагаад жижиглэн худалдааны нүүрсний үнэ ч нэмэгддэг аж. Шуудай мод 800-100 төгрөг байна.

Тонн, тонноор нь авч чадахгүй нэг нь "торонд" хийсэн нүүрсийг худалдан авах болдог. Одоогоор шуудай гэж нэрлэгдэх нэг "тор" нүүрс дунджаар 1200 төгрөг байна. Алаг толгойн нүүрс харин 1800 төгрөгөөр зарагдаж байв. Нүүрсний шуудайг томсгох, жижиглэнгээр зарагдаж буй нүүрсийг чанаржуулах зорилгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас нэгэн ажил санаачилсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Нүүрсний шуудайг том болгов" хэмээх ажил юм. Одоогоор энэ нь зөвхөн Чингэлтэй дүүрэгт явагдаж байна. Нүүрс хэт их шат дамжлага дамжин хэрэглэгчид очихдоо өндөр үнэтэй болдог аж. Харин дээрх санаачилга хэрэгжсэнээр хэрэглэгчдэд нүүрсийг уурхайгаас шууд хүргэх юм.

Ингэхдээ 20 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг аж ахуйн нэгжүүдэд 900 төгрөгөөр нийлүүлнэ. Харин тэд цааш хэрэглэгчдэд 999 төгрөгөөр худалдах аж. Нэг өрхөд таваас дээшгүй шуудай нүүрс борлуулах ёстой хэмээн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж байгаа гэнэ. Аль болох олон өрхөд чанартай, хямд нүүрс борлуулах үүднээс ингэж шийдсэн аж.

Нүүрсний уурхай, станцуудын хоорондох гол бэрхшээл нь өр авлага байдаг. Төвийн эрчим хүчийг түлшээр хангадаг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд 85 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа гэнэ. Багануурын уурхай 12.5 тэрбум төгрөгийн авлагтай ч одоог хүртэл авч чадахгүй байна.

Өр авлагын сүлжээг арилгахад хүндрэлтэй гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тухайлбал, эрчим хүчний станцууд Багануурын уурхайгаас өдөрт 120 гаруй вагон нүүрс авдаг аж. Байгууллагууд бүгд л төрийн ажил хийж байгаа тул аль аль талдаа хөнгөлөлттэй үйлчлэхийг хичээдэг. Гэтэл энэ нь яван явсаар өрийн сүлжээ үүсгэдэг байна.

No comments:

Post a Comment