Wednesday, October 21, 2009

14,000 сурагч оюутан болж чадсангүй

Өнгөрсөн бaaсaн бямба ням гаригт элсэлтийн шалгалтаа өгсөн сурагчдын тоо 44,000 байсан боловч их, дээд сургуулийн оюутан болж очих боломжтой оюутнуудын тоо 30,000 байлаа.


Тэднээс 14,000 нь өөрсдийн замыг сонгож явах нь, тэднээс МСҮТ-д орох болон шууд ажлын байранд гарах гэх мэтээр цөөнгүй сурагч амьдралаа төлөвлөж байгаа юм. Харин заавал дээд боловсрол эзэмшихийг хүссэн багагүй хэсэг нь дараа жилийн элсэлтийн шалгалтыг хүлээгээд хоцорлоо. Оюутан болох давааг энэ жил багагүй чангалсан бололтой. БСШУЯ-аас нийгмийн ухааны чиглэлийн оюутны тоог цөөлж, харин техник технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилд түлхүү оюутанг сургах бодлого баримталж байгаа юм байна. Тэр ч үүднээс ШУТИС-д хамгийн олон /3480/ оюутан элсүүлсэн байна. Түүний дараагаар МУИС /2155/, МУБИС /1710/, ХААИС /1565/ гэх зэргээр улсын их сургуулиуд орж байна.

Өнгөрсөн жилд элсэж орсон оюутнуудын тоотой харьцуулахад өнгөрсөн жил ШУТИС 70 шахам мэргэжлээр 4000 оюутан элсүүлжээ. МУБИС 40 орчим мэргэжлээ 1720 оюутан авсан бол МУИС 80 гаруй мэргэжлийн ангид 2550 орчим оюутныг шинээр авчээ. ХААИС 1740 гаруй оюутныг шинээр авсан мэдээтэй байна. Өнгөрсөн жил 46,000 сурагчийн 35,000 нь амжилттай байжээ.

Мөн дээд сургуулиудын анги дүүргэлт болон элсэх оюутнуудын тоог хязгаарлаж өгсөн нь зарим чанаргүй дээд сургуулиудыг зах зээлээс шахах нэгэн арга зам болоод байна гэж цөөнгүй хүн үзэж байна. Тэдний хэлж байгаагаар сурагчид сургуульгүй үлдэх нь гэж сандарч чанаргүй дээд сургууль руу хошуурахгүй байх хэрэгтэй бөгөөд хэрэв тэгэх юм бол оюутанд ч ашиггүй сургалт, дэмий үрсэн цаг хугацаа л хоцрох юм. Харин тэр хэрээр сургалт явуулж байгаа этгээдүүд хожоод гарах магадлалтай. Тиймээс сонголтоо хийхдээ гэр бүлээрээ ярилцаж шийдэхийг зөвлөж байгаа юм.

Өнгөрсөн хичээлийн жилд хаагдаж, оюутнуудаа хэд хэдэн сургуульд хувааж сургаж байсан нэг дээд сургуул ь байхад мэргэжлийн байгууллагын шаардлагаар үүдээ барьж байсан нөгөө нь ч байдаг. Тийм болохоор таны болон таны хүүхдийн сонголт дээрх сургуулиудын араас орох юм биш байгаа гэдгийг анхаарч үзүүштэй юм.

Мөн нэгэнт БСШУЯ-аас барьж буй бодлогоор техник, технологийн бүтээлч мэргэжлийг дэмжиж байгаа болохоор тэр чиглэлийн сургалтаар тэтгэлэгт хөтөлбөр, гадны хөрөнгө
оруулалтыг түлхүү татах магадлалтайг санаарай.

No comments:

Post a Comment