Хойд хөршид хар тамхи зөөвөрлөж явсан Монголын иргэн
Б.Эрдэнэ гэгчийг өнгөрсөн сарын сүүлээр баривчилсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг ОХУ-ын Абакан хотод хэргийн газар дээр нь баривчилжээ. Мансууруулах бодисын тоонд албан ёсоор ордог “гашиш”-ийг борлуулахаар худалдан авагчтайгаа хотын захад нууц байдлаар уулзаж байхад нь саатуулжээ.Түүний хувьд хууль бус бизнесээ нууц сүлжээн дор явуулдаг байсан байж магадгүй аж. Одоогоор Б.Эрдэнийг тус улсад цагдан хорьж байгаа бөгөөд мансууруулах бодис их хэмжээгээр хууль бусаар борлуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Б.Эрдэнэ Абакан хотын залгаа орших Тувад ажиллаж, амьдардаг аж. ОХУ хар тамхины хэрэгтэй хүмүүст цаазлах ял оноодог орнуудын тоонд ордог. Хар тамхи хэр хэмжээгээр авч явсан болон борлуулж байсан эсэхээс нь хамааран шийтгэдэг аж.
No comments:
Post a Comment