Wednesday, October 21, 2009

Нийслэлийн иргэдийн 20 хувь нь газраа өмчилжээ




Нийслэлийн газрын албанаас Улаанбаатар хотын 370 жилийн ойн хүрээнд жанжны талбайд
өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр Улаанбаатар хотын хөдөлгөөнт замналын систем буюу JPS, нийслэлийн газарзүйн мэдээллийн сайт, Баянгол дүүргийн ЗДТГ, МҮХАҮТ-тай хамтарсан "Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн"-г танилцуулав. Хөдөлгөөнт замналын систем нь тухайн айлын хаягийг оруулахад хаана байдаг, хаашаа явах талаар зааварчилгаа өгдөг аж. Мөн газарзүйн мэдээллийн сайтад хамгийн сүүлд шинээр хашаа хатгасан газар, амьдарч байгаа газраа харж болно. Энэ үеэр газарзүйн мэдээллийн сайт ашиглах эрхийг хөдөлгөөнт замналын системтэй хамт нийслэлийн Эрүүл мэндийн газрын Түргэн тусламжийн алба, нийслэлийн Онцгой байдлын алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Замын цагдаагийн газарт өгсөн юм. Эдгээр газрууд дээрх зүйлсийг тусламжтайгаар хамгийн ойр замаар цаг алдалгүй тухайн газарт хүрэх боломжтой. Газар өмчлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Энэ хуулийн дагуу нийслэлийн иргэдийн 20 хувь нь газар өмчлөөд байна. Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 13 байршилд газар өмчлүүлэхээр тусгажзэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 369-ийн гарам зэрэг гармууд дээр, Хан-Уул дүүргийн XIII хорооллын VII хэсгийн задгай, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт газар олгох аж. Харин зуслангийн газар олгох ажлыг энэ онд эхлүүлж амжаагүй байна.

No comments:

Post a Comment