Wednesday, October 21, 2009

2020 он гэхэд нефтийн хямрал нvvрлэнэ




Британийн Эрчим хvч судалгааны тєвийнхний тооцоогоор хямд газрын тосны эрин тєгсч байна. Харин мэргэжилтнvvдийн

анхааруулснаар олон улс, тэр дундаа дэлхийн газрын тосны зах зээлд онцгой байр суурьтай орнуудын эрх баригчид энэ талаар єнєє ч анхаарахгvй байгаа нь харамсалтай. Тайланд, дэлхийн газрын тосны хамгийн арвин нєєцтэй 10 орд газрын олборлолтын хэмжээ хэдийнэ буурсныг дурдаад нефтийн хямрал болон хар алтны тєлєєх тэмцэл 2020 он гэхэд дэлхийн ихэнх хэсгийг хамарна гэжээ. Дэлхийн нефтийн нєєц дундрах тухай эрдэмтэд олонтаа анхааруулсан ч аюул аравхан жилийн цаана буйг тооцсон анхны судалгаа энэ юм. Мэргэжилтнvvдийн зарим нь газрын тосны нєєц хэдийнэ дундарсан гэж vздэг ч дэлхийн эдийн засагт нvvрлэж болзошгvй аюулд олон улс бэлэн биш байгаа нь асуудлын гол гэдэг. Дээрх судалгаанд дурдсанаар 2030 он гэхэд хямрал туйлдаа хvрч газрын тос олборлолтын хэмжээ одоогийнхоос бараг 75 хувиар буурах аж.

No comments:

Post a Comment