Wednesday, October 21, 2009

Нийслэлийн үйлдвэрлэгчдэд 9,7 тэрбум төгрөгийн зээл олгоно

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 9,7 тэрбум төгрөгийн зээл олгох боллоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, "Монгол шуудан", "Хас", "Зоос", "Капитрон", Улаанбаатар зэрэг таван банкны удирдлагатай өчигдөр энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Аж ахуйн нэгжүүдэд 50 хүртэл сая төгрөгийг нэг хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгох юм. Энэ онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс хуваарилсан хөрөнгийг эдгээр банкаар дамжуулан олгохын зэрэгцээ зээлийн 30 орчим хувийг тухайн банкууд дотоод эх үүсвэрээс гаргах аж.

No comments:

Post a Comment