Wednesday, October 21, 2009

Нэг өдөр 40 жолооч эрхээ хасуулав




Өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн орсон цасны улмаас нийслэлд халтиргаа, гулгаа үүсэж, зам тээврийн осол гарах нь ихэсчээ.
Ердийн өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрт 60-70 дуудлага ирдэг бол ойрын үед энэ тоо хоногт 130-ыг давжээ. Өнгөрөгч бямба гаригт гэхэд л 30 гаруй зам тээврийн осол гарч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Дайны хажуугаар дажин гэгчээр сог­туугаар тээврийн хэрэгсэл жолоодох яв­дал ч сүүлийн үед нэмэгдэв. Тухайлбал, өнгө­рөгч баасан гаригт 40 хүн согтуугаар автомашин жолоодож, эрхээ хасуулсан байна. Халтиргаа, гулгаа ихэссэн энэ үед замын хөдөлгөөнд оролцохдоо хоорондын зайгаа барьж, хурдаа тохируулахыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэв.

No comments:

Post a Comment