Wednesday, October 21, 2009

Дэлхийд чихэргүй болох аюул нүүрлэжээ




Дэлхийн эдийн засгийн хямралын үед нефтийн үнэ өсөхтэй зэрэгцээд чихрийн үнэ нэмэгдэж байгаа аж.
Олон улсын биржүүд дээр энэ бүтээгдэхүүний үнэ он гарснаас хойш бараг хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Нью-Йоркийн худалдааны бирж дээр нэг фунт чихэр 0.1-0.12 ам.доллар байсан бол өдгөө 28 жилийн өмнөх үнэд дөхөж 0.23 ам.доллар болтлоо өсч байгаа гэнэ.
Чихрийн үнэ эдийн засгийн болон зах зээлийн шинж чанараас хамааран өссөн аж. Тухайлбал, уламжлалт үйлдвэрлэгчдийн нэг болох Бразилд энэ жил хур бороо их орсон нь чихрийн ургацад нөлөөлсөн аж. Энэтхэгт салхины улирал нь эрт хэлсэн тул тус орон чихэр үйлдвэрлэгч бус хэрэглэгч болж хувирсан байна.
Нөгөө талаас биржийн тоглогч нар чихрийг дамлан үнийг нь өсгөж байгаа ажээ. Дамчид нефтийн болон ам.долларын ханш өөрчлөгдөхийг хүлээх зуураа чихрийн наймааг дуртайяа хийдэг байна. Энэ мэт шалтгаануудын улмаас чихэр дэлхий дахинд ховор бараа болох магадлалтай байгаа аж.
Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл чихрийн томоохон үйлдвэрлэгч, борлуулагч нар нөөцөө шавхаад ч хангаж чадахааргүй болох аюул нүүрлэж байгаа гэнэ. Энэ асуудлаар алдарт “Nestle”, “Mars”, “Krispy Kreme Doughnuts” компаниуд АНУ-ын ерөнхийлөгчийн захиргаанд хандсан байна. Тэд чихрийн импортод тавьж буй хяналтаа сулруулахгүй бол АНУ чихэргүй болох аюул нүүрлэж байна хэмээн Барак Обамад сануулжээ.

No comments:

Post a Comment