Wednesday, October 21, 2009

Алдарт илбэчин хүчингийн хэрэгт холбогдов

Вашингтон хотын загвар өмсөгч, 21 настай бүсгүй "Дэвид Копперфильд 2007 онд Багамад
байхдаа намайг барьж аван миний дур хүслийг үл хүндэтгэн Хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардан зодож занчин хоёр хоногийн турш хүчирхийлсэн" хэмээн Сиэтл хотын шүүхэд гомдол мэдээлсэн байна.
Гэвч 51 настай алдарт илбэчин хэргээ хүлээхгүй байгаа ба түүний өмгөөлөгч Дэвид Копперфильдыг хүчингийн хэрэг хийсэн гэх ямар ч үндэслэл байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Хохирогч бүсгүй шүүхэд "Вашингтоноос гэр бүлийн хамт түүний тоглолтыг үзэхээр 2007 оны нэгдүгээр сард ирсэн. Тоглолт үзэж байтал илбэчний нэг ажилтан намайг тусгай өрөөнд орж уулзахыг хүссэн. Гэтэл Копперфильд намайг урьж нэг үзүүлбэртээ оролцуулсан. Шоу дууссаны дараа тэр надад өндөр цалинтай боломжийн ажилд оруулахаа амлаад Бaгaмa дахь хувийн үдэшлэгтээ хамтдаа оролцохыг урьсан. Гэтэл тэнд очингуут ааш зан нь өөрчлөгдөж, чамайг зодож айлган сүрдүүлж байгаад хоёр хоног хүчирхийлсэн. Дараа нь онгоцонд суулгаад, энэ талаар хэн нэгэнд ам ангайсан байвал хохь чинь шүү гэж заналхийлсэн" хэмээн ярьсан байна.
Дашрамд, дурьдахад 2007 онд Дэвид Копперфильд цагдаагийн хатуу хяналтад байжээ. Түүний гэрт хэд хэдэн удаа нэгжлэг хийж, хууль бусаар хадгалагдаж байсан бэлэн хоёр сая ам.доллар, компьютерын хатуу ялтас, дүрс бичлэгийн санамжийн карт зэргийг хураан авчээ.

No comments:

Post a Comment