Өнгөрсөн баасан гаригийн орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүний усыг цэвэр устай холбох шугам задарч 10 гаруй айл усанд автжээ.
Бямба гаригийн 09 цаг хүртэл ус алдсанаас нэгэн гудамжны таван айлын жорлон, гурван айлын хашаанд байсан таван тонн гаруй нүүрс урссан байна. Уг явдал ус хязгаарлах хаалтны жийрэг сэтэрснээс болжээ. Тус шугам энэ жил ашиглалтад орж байгаа бөгөөд сантехник угсралтын “Хүрд” ХХК шугамын ажлыг гүйцэтгэсэн байна.

No comments:
Post a Comment