Иргэн Г-г эхнэр О-гийнх нь хамтаар онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнг цагдаагийнхан хэрэг гарснаас хойш шуурхай ажиллаж 48 цагийн дотор илрүүлэн баривчилжээ. Өнгөрсөн мягмар гаригт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 29 дүгээр гудамжны нутаг дэвсгэрт болсон уг хэргийг Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран шалгаж сэжигтэнг хохирогчдын хажуу айл буюу гэрээс нь баривчилжээ. Байцаалтын явцад Дорнод аймгийн харьяат, Улаанбаатар хотод оршин суух тодорхой эрхэлсэн ажилгүй 18 настай Д.Цэрэндорж үйлдсэн хэргээ хүлээсэн байна. Түүнчлэн өөрийгөө талийгаачдын хүү Г.Гантулгын найз гэж мэдүүлснээр тогтохгүй эцэг эхийгээ хохирогчидтой танилууд байсан гэжээ. Тэрбээр өмнө нь насанд хүрээгүй байхдаа танхайн гэмт хэргээр ял эдлээд суллагдсан нэгэн юм. Тиймээс цагдаагийнхан өмнө нь дээрх хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хохирогчийн ах болон түүний найзуудтай холбоотой байж болзошгүй гэдгээр шалгаж эхэллээ.
Хэрэгтэн байцаалтын явцад хэргийг ганцаараа үйлдсэн гэж байгаа ч эх сурвалжийн хэлснээр Д.Цэрэндорж нь хэрэг үйлдэх үедээ ганцаараа байгаагүй, хүний даалгаврыг биелүүлсэн гэж ам алдсан гэнэ. Холбогдох хүмүүсийн үзэж буйгаар түүний үйлдсэн энэ гэмт хэрэг нь өс хонзонгийн шинжтэй байсан төдийгүй хохирогчийн ажил мэргэжилтэй ч холбоотой байх магадлалтай гэлцэж байсан. Учир нь хохирогч нь өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангид зургаан жил ажилласан. Таних мэдэх зарим хүмүүсийнхээр бол өөрөө авир муутай нэгэн учраас хүмуүжигчдийн дургүйг хүргэх үйлдэл хийж байсан гэх яриа бий. Түүний тэрхүү занд нь хонзогносон хүмүүс амийг иь егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Өмнө нь ч манай улсад шоронгийн ажилтан, албан хаагчийг ес хонзонгийн сэдэлтэйгээр амийг нь хөнөөсөн хэрэг гарч байсан удаатай. Тиймээс ч энэхүү хэргийг дээрх шиг сэдэлтэй байх талтай гэж үзээд өмнө нь хорих ялаар шийтгүүлж байсан хохирогчийн ах Батцэрэн болон түүний найз Ганболд, Даваацэрэн, Болд нарыг сэжигтнээр байцааж байгаа.
Мөн талийгаач Г нь өмнө нь эхнэртэй байжээ. Тэр нь Дархан хотод амьдардаг аж. Тиймээс цагдаагийнхан хуучин эхнэрээс нь мэдүүлэг авахаар оршин суугаа хаягаар нь сурагласан боловч олдоогүй гэнэ. Ямартай ч тус хэрэг дээр Сүхбаатар дүүргийн дөрвөн байцаагч ажиллаж өчигдөр оройн 19 цагийн орчимд сэжигтэн Д.Цэрэндоржийг хохирогч Отгоны эгч Эрдэнэтунгалагийн хүүхэд гэдгийг тогтоосон байна. Тиймээс хохирогчийн эгчийг сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд 20.00 цагийн үед тэднийг Улсын Мөрдөн байцаах газар руу хүргэлээ. Энэ үед Б.Цэрэндорж байцаалт өгөхдеө “Хүн алж үзмээр санагдаад эхлээд ахыгаа, дараа нь эгчийгээ хүчиндээд алсан” гэжээ. Одоогийн байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, хохирогчийг эхнэрийнх нь хамтаар хэрцгийгээр хөнөөсөн өөр сэжигтэн байгаа эсэхийг тогтоохоор мөрдөн байцаалт явагдаж байна.
No comments:
Post a Comment