
туурай ч байж мэднэ. Нэгэн нөхөр ажлынхаа газрын дэгэсхэн ярьдаг дежур өвгөнийг цаашлуулаад «танд ногоон хурганы арьс олдохгүй биз» гэхэд нь өвгөн «би хөгшнөөсөө асууя байз» гэсэн гэдэг. Тэрэн шиг асуултгүйгээр юм бүхэн бий болжээ. Сүүлийн жилүүдэд мөрийтөй тоглоомд донтогсод олширсон гэнэ.Үүнд манай улс төр соёлынхон болоод оюутнууд донтчихсон үзэгдэл олон. Бүүр байгаад өсвөр насны хүүхдүүд маань рс тоглож донтоод сэтгэцийн өвчтэй болох нь ихэссээр байна. Монголчуудын мөрийтэй тоглодог гол тоглоом нь даалуу байв. Социализмын үед мөрийтэй тоглохыг хуулиар хатуу хориглодог байлаа. Тэгсэн хэрнээ нууцаар тоглоод баригдах тохиолдол цөөнгүй гарна. Даалууны хэргээр аймаг явчихсан гэж ярих. Удалгүй ирчихсэн мөн л хашрахгүй тоглож байх.
Сум болгон зартай хэд хэдэн даалуучинтай. Даалуучны моръ гэхэд андашгүй туранхай ясан хэдрэг болчихсон байна. Даалуунд донтох гэж бас бий. Унаж явсан морь эмээл хазаараа алдах нь энүүхэнд. Өөрийнхөө гэрт тоглож байгаад мөрийд гэрээ өгчихсөн тохиолдол ч байдаг. Манай нутагт Пунцаг гэж сайн даалуучин байлаа.
Анх айлд хүргэн ороход нь хадам нь намар 20 тэмээ хөтлүүлж хүн дагуулаад жинд явуулчихаж гэнэ. Хавар болсон мань хүн ирдэггүй гэнэ. Нэг өдөр гэрээс нь холгүй толгой дээр явган хүн тамхи тадаад суугаад байна гэнэ. Хүргэнээ таньчихаад охиндоо «цаадахыгаа явж авчрахгүй юу чи» гэж хэлж, Тэгсэн мань хүн хэдэн тэмээгээ мөрийд алдчихаад хадмындаа ирж чадахгүй сууж байсан гэдэг. Мөрийтөй тоглоом нь жинхэнэ шударга авч өгөлцөнө. Буриадууд мөрийгөө өгөхгүй нэгнийгээ хутгалан егүүтгэх тохиолдол гарч байсан удаатай. Өнөөдөр манай нийслэлд нууц мөрийтэй тоглоомын газрууд хүрээгээ тэлжээ. Покер гэдэг тоглоом сүүлийн үед нэвтрээд байна. Энэ тоглоом нь дотроо олон төрөлтөй гэнэ. Казино байгуулах гэж яригдаад одоо хэр нь бүтээгүй. Аливаа юмыг нууж хаах тусам арга нь нарийсч дэлгэрдгийн жишээг харуулж байна.
Хүн мөрийтэй тоглоомд татагдах нь амархан. Үүний гол шалтгааныг хүний сэтгэл зүйгээс хайх хэрэгтэй гэж үздэг. Хүмүүс өрсөлдөх, ялалтын баяр хөөрийг мэдрэх, сэтгэл зовж хүлээх, эцэг эх болон найз нөхдөө дуурайх зэргээр мөрийтэй тоглоомд татагддаг. Аажмаар аз сорих, амар хялбар аргаар мөнгө олох хүсэл төрдөг байна
Мөрийтэй тоглоомын төрөл, дүрэм, нөхцөл олон янз: Хөзөр, шоо, амьтан, шавьж, компьютер, зоос, рулет, билльярд, зэвсэг, сугалаа, домино, спортын төрлүүд байх юм.
Мөрийтэй тоглоомын эцсийн үр дүн бол сэтгэл гутрал, хэрүүл маргаан, зодоон, амиа хорлолт гэмт хэрэг үйлдэх нь олонтаа тохиолдоно.
Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглодог боловч үр дүн багатай.Энэ тухай манайд хориглоно гэж ярих ч юм биш. Мэргэжлийн луйварчид, «тагнуулууд» бусдын мөнгө, эд хөрөнгийг мөрийтэй тоглоомоор халхавчлан хууль бусаар цөлмөж байдаг түүхийн олон жишээ бий.
Казинод орох, элдэв тэмцээнд бооцоо тавихын өмнө мөрийтэй тоглоомд ганцхан ялагч байдаг, тэр нь энэхүү өрсөлдөөнийг зохион байгуулагч нь байсан байдаг. Манайхны гадаад дотоод явж юм үзчихсэн улс төрийн хүрээний нэг хэсэг олигархууд азийн орнуудаар явж казинод орж тоглодог гэж яригддаг нь оргүй ч яриа биш билээ. Анх казино байгуулах нь ашигтай гэдгийг хэн санаачиллаа, тэд л хөөцөлдөж өнөөдрийг хүрсэн. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг нэг хэсэг бүлэглэл казинод алдчихсан гэж яригдсан удаатай. Үүнийг нь ганцхан Д.Чимидцэрэн дээр тохож үлдээгээд, өнөөдөр алдагдлыг нь төрийн өмчийн хороо барагдуулж байгаа сурагтай. Улсынхаа мөнгөн сангаас мөрийд өгчихөөд улсаасаа эргээд төлүүлж байдаг нь үнэн бол мөн ч том толгойтой эрхмүүд байж таарна даа, Энэ янзаар бол эртний нэгэн дуунд «Түмэн лангийн ембүүгээр төрөө худалдсан эрхмүүдээ, мянган лангийн ембүүгээр манийгаа худалдсан эрхмүүдээ» гэж дуулж байсантай юуны ялгаа байна вэ? Мөрийтөй тоглоомноос хүн хэзээ ч амьдралдаа хожиж байгаагүй гэдэг. Хэрвээ дээрх үйлдлээр бол монголчууд бид худалдагдахад тун амархан бололтой.
1998 онд Лас-Вегасын мэргэжлийн тоглогч Д.Маркер покероос 3,6 сая доллар хожжээ. Энэ бол покерын түүхэн дэх хамгийн том хожил байсан гэдэг. 2001 онд тэрээр бүх хөрөнгөө покерт алдсан бөгөөд 1,1 тэрбум долларын өртэй хоцорсон байна. Ийнхүү алдарт тоглогч амиа хорлоход хүрсэн билээ. Оросын алдарт судлаач Пержвалский алдартай тоглогч байсан бөгөөд мөрийтөй тоглоомноос салахын түүс болж Ангар мөрөнд хөзрөө цацаж хаяад дахиж тоглохгүйг амлан азыг судлах аялалдаа мордож байсан удаатай. Өнөөдөр манай нийслэлд мөрийтөй тоглоом хэдий нь цэцэгэлчихжээ. Харин хэн тоглож байна гэдэг нь л сонин байна. Нууцхан байрлах тоглоомын газруудад нуугдан, нуугдан цэцдүүд орохыг биеэ нуухгүй бол нүдээ нуухгүй гэхчээр олоод л харчихдаг байна.
No comments:
Post a Comment