Wednesday, October 21, 2009

Калифорнид дэгдсэн түймрийг унтрааж хүчрэхгүй байна

Америкийн Калифорни мужид дэгдсэн ойн түймэр Лос Анжелосын хойд хэсэгт асч, орон сууцны барилга байшингуудад дөхөж иржээ. Аврагчид, гал сөнөөгчид амрах завгүй ажиллаж байгаа ч
түймрийг унтрааж хүчрэхгүй байгаа аж. Калифорнид халуун, хуурай цагагаартай, дээр нь хүчтэй салхитай байгаагаас түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлсээр байгаа юм. Их халууны улмаас түймэрт автсан газар нутгийн талбай бараг хоёр дахин тэлж, одоогийн байдлаар 347 кв/км талбай түймэрт автаад байна, Түүнчлэн Калифорнийн эрх баригчдын мэдээлж байгаагаар Лос Анжелосын ойролцоох 12 мянга гаруй байшин барилга галд автан шатах аюул нүүрлээд байна. Тиймээс орон нутгийн эрх баригчид 6600 гаруй байшингаас оршин суугчдыг нь яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар түймрийн гамшигтай 2500 гаруй гал сөнөөгч тэмцэж байна. Аврагч, гал сөнөөгчдийн ажилд хуурай, халуун цаг агаар, хүчтэй салхи, өндөр уулархаг, хүрэхэд төвөгтэй газар нутаг ихээхэн саад учруулж байна.

No comments:

Post a Comment