Wednesday, October 21, 2009

Монголчууд "Универсиад"-ын тосгонд байрлалаа

Дэлхийн оюутны спортын зуны XXV "Универсиад" их наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн эхний хэсэг энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар-Москва-Белград чиглэлээр ОХУ-ны Аэрофлотын онгоцоор нисч Белград хотноо хүрчээ.


Монголын шилдэг оюутан эмэгтэй волейболчдын бүрэлдэхүүнд А.Уранчимэг, г.Цэцэгжаргал, А.Пүрэвсүрэн, Э.Мөнх-Үйлс, Д.Уянга, Г.Энхсайхан, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, Г.Билгүүн, П.Буянжаргал, Б.Амартүвшин нарын 12 тамирчин орсон байна.

Тамирчдын тосгон нь Белград хотын олон улсын "Никола Тесла" нисэх буудлаас 15 км зайтай, Белград хотын төвөөс зургаан км-т оршдог аж. Тосгоныг Белградын барилгын компаниудын консорциум нэгдэж гурван жилийн турш барьж энэ оны тавдугаар сард ашиглалтад өгчээ. Тус тосгон нь зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 15 -ны өдрүүдэд нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. "Универсиад"-ын тосгон 11 давхар бүхий 14 барилгаас бүрдсэн 10500 хүнийг хүлээн авч үйлчлэх иж бүрэн цогцолбор хотхон юм. Монголын тамирчид нэг өрөөнд 2-4-үүлээ хувиарлагдан оржээ.

Монгол Улсын төрийн далбааг Белградын тэнгэрт мандуулжээ
Монголын баг тосгондоо байрласны дараа энэ сарын 26-ны өдрийн 18.00 цагт тамирчдын тосгонд төрийн далбаагаа өргөх ёслол үйлдлээ. Энэ үеэр Танзани, Мадагаскар, Бразил, Свазиланд, Монгол зэрэг улсын төрийн далбааг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болжээ. Тус арга хэмжээнд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүд, Сербийн талаас Зохион байгуулах хорооны удирлагууд оролцов.

Ёслолд тамирчдын тосгоны дарга хүрэлцэн ирсэн зочиддоо хандан уг хэлж, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д. Жаргалсайхантай бэлэг дурсгалын зүйл солилцсон байна. Манай улсаас ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д. Баясгалан, тус байгууллагын нягтлан бодогч Н.Шинэжаргал, МОСХ-ны гадаад харилцааны захирал Д. Бадамдаш нарын төлөөлөгчид болон манай эмэгтэй волейболын баг тамирчид энэ ёслолд оролцлоо.

Энэ үеэр манай улсын волейболын багийн ахлагч Г.Цэцэгжаргалаас ярилцлага авч, монголын төлөөлөгчдийн ахлагч Сербийн хэвлэлийнхэнд зориулж ярилцлага өгсөн байна.

No comments:

Post a Comment